УНАДАГ ДУГУЙТАЙ БАЯНХОНГОР
2015-05-31 БАЯНХОНГОР
bayankhongor.aimag 266

УНАДАГ ДУГУЙТАЙ БАЯНХОНГОР

УНАДАГ ДУГУЙТАЙ БАЯНХОНГОР аяны хүрээнд унадаг дугуйн парадыг аймгийн Цагдаагийн газар, Баянхонгор аймгийн залуучуудын холбоо, Хонгорын дугуйчин клуб хамтран  2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд Баянхонгор аймгийн Залуучуудын холбооны тэргүүн, тэргүүлэгч залуучуудаас гадна дугуй унах хүсэл сонирхолтой хүүхэд залуучууд оролцлоо.

Улмаар аяны хүрээнд Баянхонгор аймгийн хэмжээнд хэд хэдэн байгууллага дугуйн зогсоолтой болсон бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн нийлсэн 20 иод ААНБ-ийн ажилчиж бүрэн дугуй унадаг болсон үр дүнтэй ажил болсон юм.

Унадаг дугуйтай Баянхонгор аяны хүрээнд “Дугуйн жийлт-1” унадаг дугуйн аяллыг Баянхонгор – Өлзийт сумын чиглэлд нийт 44км замыг туулж зохион байгууллаа. Дугуйн аялалд оролцсон залуус Өлзийт сумын залуустай нөхөрсөг тоглолтыг спорт зааланд хийлээ.

Мөн тус аяны хүрээнд “Дугуйн жийлт-2”  унадаг дугуйн аяллыг Баянхонгор – Баян-Овоо сумын чиглэлд нийт 60км замыг туулахаар 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Уг аялалд Хонгорын дугуйчин клуб, Баянхонгор сумын залуучуудын холбооний тэргүүлэгч нар оролцлоо.

“Дугуйн жийлт-3” унадаг дугуйн аяллыг Баянхонгор- Номгон уулын чиглэлд 68 км замыг туулхаар зохион байгууллаа.












УНАДАГ ДУГУЙТАЙ БАЯНХОНГОР нээлт прад

ДУГУЙН ЖИЙЛТ 1

ДУГУЙН ЖИЙЛТ 2

ДУГУЙН ЖИЙЛТ 3

ЖИЙЛТ

Сэтгэгдэл ачааллаж байна ..