1000 ... төгрөгөөр цэцэрлэг барих аянг идэвхжүүлэх арга хэмжээг зохион байгууллаа
2015-09-20 БАЯНХОНГОР
bayankhongor.aimag 230

1000 ... төгрөгөөр цэцэрлэг барих аянг идэвхжүүлэх арга хэмжээг зохион байгууллаа

        1000 төгрөгийн хандиваар цэцэрлэг барих аяны хүрээнд Баянхонгор хотын Залуучуудын холбоо, Хонгорын үрс НҮ ТББ тай хамтарч аймгийн төв талбайд хандив цуглуулах үйл ажиллагаа зохион байгууллаа.

Уг аяны хүрээнд:

           Өнөөдрийн байдлаар 196,143,800 төгрөгийн хандив цуглаж барилгын ажил 50 хувьд хүрээд байна. Үүнээс аж ахуйн нэгж байгууллага 68,350,000 төгрөг, орон нутгийн хөгжлийн сангаас 95,000,000 төгрөг, иргэдээс 32,793,800 төгрөг цуглажээ. Нийт 470 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 100 хүүхдийн "Мазаалай" цэцэрлэгийг бүрэн ашиглалтад оруулахад Хонгор нутгийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дэмжлэг туслалцаа томоохон хувь нэмэр болох болно. Танд амжилт хүсье.
Холбоо барих утас: 99999871, 88024112.
Хандивын данс:
Төрийн банк 232100479323,
Голомт банк 6105100242,
Хаан банк: 5225507123,
Хас банк 5001206168
"Хонгор нутгийн үрс НҮ" ТББ


Баянхонгор хотын Залуучуудын холбооны дарга Т.Далайбаяр идэвхтэй оролцсон анги хамт олонд Дурсгалын зүйл гардуулав

Баянхонгор хотын Залуучуудын холбооны дарга Т.Далайбаяр тэргүүлэгч Д.Содномсамдан нар идэвхтэй оролцсон анги хамт олонд Дурсгалын зүйл гардуулав

Сэтгэгдэл ачааллаж байна ..