Шинийн арван тавны буян хураах аялал-2015
2015-03-03 БАЯНХОНГОР
bayankhongor.aimag 219

Шинийн арван тавны буян хураах аялал-2015

            Баянхонгор хотын Залуучуудын холбооноос санаачлан зохион байгуулсан Шинийн арван тавны буян хураах аялал" 2015.03.05-ны өдөр Эрдэнэцогт сумын Пандэ чойнхорлин хийд буюу хуучнаар Хачин ламын хийдэд зохион байгуулагдлаа. Аялалд нийт 90 гаруй хүн оролцож нэг өдрийг дурсамжтай, хөгжөөнтэй, гэгээлэг өнгөрөөлөө. Энэ удаагийн арга хэмжээний гол онцлог нь шашин урлагийн аялал гэдгээрээ онцлог болсон бөгөөд аялагчдад зориулж Хийдийн лам нар тусгайлан мандал өргөж, хийморийн сан, алтангэрэл, тус хошууны сан, даллага авсанаас гадна Соёлын төвийн уран бүтээлч, ардын авъяастануудын тоглолт, орон нутаг судлах танхимтай танилцах, нийтийн цэнгээнт бүжгийн аянд хөл нийлүүлэн бүжиглэх, Түүх соёлын дурсгалт газруудтай танилцах, хөгжөөнт тоглоом зэрэг арга хэмжээ аялалын үеэр боллоо.

Хөтөлбөр

Хээрийн цай "Шатар чулуу"

Баянхонгор хотын Залуучуудын холбооны дарга Т.Далайбаяр ХЗЭ-ийн ахмад гишүүдтэй

Монгол орноо явганаар тойрч буй аялагчтай тэргүүлэгч Д.Содномсандан нар

Сэтгэгдэл ачааллаж байна ..