“Хүн үүслийн ул мөрөөр -2015” Түүх, байгалийн аялал
2015-07-20 БАЯНХОНГОР
bayankhongor.aimag 331

“Хүн үүслийн ул мөрөөр -2015” Түүх, байгалийн аялал

            Баянхонгор хотын Залуучуудын холбооноос санаачлан зохион байгуулсан Баянхонгор аймгийн Говийн чиглэлийн аяллын маршрутыг тогтоох, дотоод, гадаадын жуулчдын аялах нөхцөл боломжыг бүрдүүлэх, тухай бүс нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үзмэрүүдийг сурталчилан таниулах, байгаль орчноо хамгаалах зорилгоор 2015 оны 07 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд “ХҮН ҮҮСЛИЙН УЛ МӨРӨӨР” байгаль, түүхийн аяллын аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Баянхонгор хотын Залуучуудын холбоо, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс хамтран зохион байгууллаа. Аялалд нийт 18 хүн оролцлоо. Аялалын бүрэлдэхүүнд залуучуудын холбооний гишүүд, хонгор нутаг гэрэл зураг сонирхогчдын клубын гишүүд, эрүүл аялал клубын гишүүд, мөн төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн салбарын болоод багш, оюутан залуучууд, хэвлэл мэдээллийн салбарын бүрэлдэхүүнтэй хүмүүс хамрагдлаа. Аялал нийт 4 шөнө, 5 өдөр үргэлжилсэн бөгөөд 750 км замыг тууллаа. Энэхүү байгаль, түүхийн аялалд оролцсон залуучууд аялахаас гадна говийн чиглэлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үзмэрүүдэд очих замын тэмдэглээг хийж явсан юм. Нийт 16 ш замын тэмдэглээг салаа замын уулзварт байрлууллаа.

Тухайлбал: Баянхонгор – Бор балгас – Ээж хад – Тэвшийн хүрэм – Хавцгай хөндий – Холбоолж нуур – Богд сум – Орог нуур – Монголын хоолой – Бичигт хад – Баянлиг сум – Бичигт хад – Цагаан булаг – Баянговь сум – Их богд уул – Хүүхний хөндий – Хөнөгийн хоолой – Уранхайрхан уул  зэрэг газруудаар аялалаа.

Хүн үүслийн ул мөрөөр -2015 Түүх, байгалийн аялал

Сэтгэгдэл ачааллаж байна ..